Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ

712-1581914777hasta_kaniyla_bypass_daha_saglikli_b_1-752x490Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн уг өвчний нийт тохиолдол 288 болсон тухай Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны 1 дүгээр сард 4184 болжээ. Энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 513-аар нэмэгдэхэд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 86-гаар, мөөгөнцрөөр өвчлөгч 264-өөр, трихомониазаар өвчлөгч 205-аар, тэмбүүгээр өвчлөгч 227-гоор, вируст хепатитаар өвчлөгч 11-ээр, гонококкт халдвараар өвчлөгч 104-өөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгч 116-гаар, сүрьеэгээр өвчлөгч 69-өөр, салхин цэцгээр өвчлөгч 186-гаар буурчээ.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.