Баруун Африкийн оршин суугчдын генээс хүний мэдэгдээгүй төрлийн ул мөр илэрчээ

712-15819209955e4a2c496b304ПРЕТОРИ. /TASS/. Баруун Африкт оршин суудаг хүмүүсийн генийн кодыг судалдаг эрдэмтэд урьд өмнө мэдэгдээгүй, устаж үгүй болсон хүн төрөлхтөн дэлхий дээр оршин тогтнож байсан гэдэг дүгнэлтийг  хийжээ.

Эрдэмтэд Африк тивийн баруун хэсгийн орчин үеийн оршин суугчдын генээс хүний мэдэгдээгүй төрлийн ул мөр илрүүлсэн тухай Өмнөд Африкийн “SABC” медиа групп Америкийн Лос-Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас иш татан мэдээлсэн байна.
Судалгааны багийн ахлагч, генетик, компьютерын шинжлэх ухааны мэргэжилтэн  Шрирам Шанкарараманы ярьснаар, устаж үгүй болсон төрөл зүйл болон хүний өвөг дээдэс 43 мянган жилийн өмнө хоорондоо эрлийзжээ. “Орчин үеийн Баруун Африкчуудын генийн бүтцийн 2-19 хүртэлх хувь нь устаж үгүй болсон хүн төрөлхтнөөс өвлөж авсан материал болох нь судалгааны явцад тогтоогдсон” гэж эрдэмтэн цохон хэлжээ.
Америкийн эрдэмтэд устаж үгүй болсон төрлийг “хий үзэгдэл хүмүүс” гэж нэрлэсэн байна.
Орчин үеийн шинжлэх ухаанд “Homo sapiens”- чууд анх 300 мянга орчим жилийн өмнө Африкт бий болсон бөгөөд дараа нь дэлхий даяар тархсан гэж үздэг. “Homo sapiens” нь Неандертальчууд ба Денисовын хүмүүстэй бэлгийн харьцаанд ордог байсныг сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанууд харуулсан байна. Эдгээр устаж үгүй болсон хоёр төрлийн хоёулангийнх нь генетикийн материал өвөг дээдэс нь Африк тивээс гадна амьдарч байсан орчин үеийн хүмүүсийн генд байдаг ажээ.
Шанкарараманы үзэж байгаагаар, “хий үзэгдэл хүмүүс”-ийн төлөөлөгчид 650 мянга орчим жилийн өмнө хүн төрөлтний мөчрөөс салж, “Homo sapiens”-чуудыг бий болгоход хүргэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.