ӨМНӨГОВЬ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд Тавантолгой компани дэмжлэг үзүүлэв

9552

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжээд байгаа юм.

Аюулт өвчнөөс сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгж хүн бүрийн үүрэг оролцоо чухал бөгөөд Өмнөговь аймгийн Онцгой комиссоос уул уурхайн компаниудад дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцохыг хүссэн.

Энэ хүсэлтийн дагуу Орон нутгийн өмчит Тавантолгой ХК үүргээ бүрэн биелүүлж 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Тус дэмжлэгийн санхүүжилтээр аймгийн хэмжээнд нэн хэрэгцээтэй хамгаалах хэрэгсэл, эм бэлдмэлийг авах юм.


URL:

Сэтгэгдэл бичих