Хөл хориог дахин сунгах асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

zasgiin-gazarЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар Монгол Улс даяар тогтоогоод байгаа сургууль цэцэрлэг, олон нийтийн газар, хилийн боомтуудын хөл хориог дахин цааш сунгах эсэхийг хэлэлцэх юм.

Урд хөрш оронд дэгдээд байгаа Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс ЕБС, их дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг нэгдүгээр сарын 24-нд Засгийн газраас гаргасан билээ.

БНХАУ-ын нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдварын тархалт зэргийг харгалзан энэхүү хөл хориог дахин гурван долоо хоногоос 30 хоног хүртэл сунгах асуудал яригдаж байгаа бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахаар болжээ.

Б.ИРЭЭДҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.