Хойд туйлын дээр оршин 1 сая кв/км талбайг хамрах Озоны цоорхой нөхөгджээ

362

Арктикийн дээр орших 1 сая кв/км талбайг хамрах Озоны цоорхой нөхөгдсөн мэдээг “Коперникус” агаарын хяналтын үйлчилгээний газар мэдэгдлээ. Харин Озоны цоорхой нөхөгдсөн нь  коронавирусийн хөл хориотой  холбоотой гэхээсээ илүүтэй туйлын эргүүлэг гэх агаар мандлын хүчин зүйлээс хамааралтай гэж мэдээлж байна.

Туйлын эргэлт гэдэг нь өвөлдөө агаар мандал хөлдснөөс  озоны давхарга нөхөгдөх боломж үүсгэдэг. Харин хавартаа гэсэж хлор фоторт устөрөгчийн нэгдлүүд нь  эргээд озонтой урвалд орж озон цоордог.  Гэхдээ алсдаа озоны цоорхой бүрэн нөхөгдөнө гэж эрдэмтэд таамаглаж байна.

Энэ жилийн туйлын эргэлт нь маш хүчтэй, дотроо хүйтэн агаартай байсан.  Цаашдаа хлор  фенол фоторт устөрөгчтэй урвалд орж  озоны давхаргыг гэмтээгч стратосферийг үүсгэнэ  хэмээн тайлбарлажээ.

Хойд болон өмнөд туйлд агаар мандлын том хуйлраанууд бий болдог. Тэр  гэмтээгч бодисууд хуйлраанууд дотор ороод явж байдаг. Ингээд өвлийн улирал болоод ирэхээр  нөгөө бодисууд агаар мандлын дээд давхаргад гарч хөлддөг. Хавар болоод дулаараад ирхээр дээрх бодис  гэсэж задарч хлорфенол  фотор озонтой урвалд ордог.  Ингэснээрээ озоныг гэмтээж цоорхой үүсгэдэг гэдгийг салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм

Харин Сонгол орны агаар мандалын дээр озоны давхарга хэр зузаан байгааг хэмжих боломж манай улсад байхгүй. Хэмжих хэрэгсэл нь үнэтэй, мөн  бэлтгэгдсэн мэргэжилтэн байхгүй. Тиймээс хэдэн жилдээ хиймэл дагуулаас мэдээлэл авдаг ажээ.


URL: