Шууд: Халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул хөл хорион хязгаарлалтыг 6-р сарын 30-ны өдрийг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна

22

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. COVID-19-ийн хязгаарлалтыг сунгах эсэхийг шийднэ.

Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд УОК мэдээллээ танилцуулжээ.

Өнөөдрийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

Хуралдаанаар  Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ: “Монгол Улсад франц иргэнээр зөөвөрлөгдөн халдвар орж ирсэн цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл Улсын онцгой комисс нийт 12 удаа хуралдаж байна.

Гамшгаас хамгаалсан бэлэн байдлын зэргийн карантиныг сунгасан. Бүх шатны сургуулийн үйл ажиллагааг эхлэх хугацааг 9 дүгээр сарын 1-н хүртэл болгосон.

Цар тахлын 2 дахь давалгаа эхлэхийг сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд болж буй өвчлөлөөс харагдаж байна. Тухайлбал, Франц, Инчеон сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд буцаан хаасан.

Тусгаарлах хугацааг 21 хоног болгон өөрчилсөн тухайд иргэд шүүмжилж байсан. Гэвч одоо иргэд ойлгож эхэлсэн байна. Халдвар авсан иргэний шинжилгээнээс харахад халдвар 14 дэх хоног дээрээ илэрсэн. Иймээс тусгаарлах хоногийг сунгах нь зүйтэй гэдгийг хэлэлцэн сунгасан.

Мөн гадаад орноос иргэдээ татан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Нэгдүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-д халдварын тархалт нэмэгдсэн цагаас эхлэн гадаадад байгаа монгол иргэдээ татан авсан.

Энэ хугацаанд 62,510 иргэнийг татаж авсан байна. БНХАУ-д байгаа иргэддээ сэрэмжлүүлэг зөвлөгөө 54,176 иргэн ирсэн. Эдгээр иргэд тусгаарлалтад ороогүй. Учир нь тэр үед тусгаарлах ажил хийгдээгүй байсан.

Энэ тоон дээр 8,000 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоц болон галт тэрэг, машинаар иргэдээ татаж авсан.

46 улсаас 11,275 иргэн эх нутагтаа ирэх хүсэлтээ гаргаад байна. АНУ, БНСУ, Австрали, Энэтхэг, Турк, Англи, Япон улсаас ирэх хүсэлт гаргасан.

Үүнд бага насны хүүхэдтэй 830 иргэн байна.

Бид гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ хийх болно. Ялангуяа эрсдэл өндөртэй улс орнуудаас иргэдээ татан авсаар байгаа. Иймд тусгаарлалтын нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг өрөөнд нэг гэр бүл гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломж бололцоондоо тулгуурлан иргэдээ татан авна.

Бид хориглох, хязгаарлах тактикаас гарч, сөрж орсон. Өөрөөр хэлбэл хилийн боомтуудыг нээж нүүрс, зэс, жоншийн экспортоо эхлүүлсэн.

Мөн тусгай үүргийн онгоцоор эрсдэл өндөртэй улсаас иргэдээ авчирсан юм.

ОХУ-д өвчлөл эрс нэмэгдэж байна. Тус улсад халдварын тохиолдол 335,882-д хүрсэн.

БНХАУ-ын ӨМӨЗО-д зөөвөрлөгдөн орж ирсэн 7 тохиолдол бүртгэгдсэн байна.

COVID-19-ийн тархалт цаг агаар, газарзүйн байршлаас хамаарахгүй нь судалгаагаар тогтоогджээ. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна.

ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж байсан бол дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна.

Эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа орон даяар зүүх аяныг эхлүүлэх, зунжингаа ариутгал, цэвэрлэгээ хийнэ.

Илүү хариуцлагатай, бие биенээ дэмжиж халдварыг даван туулах үе ирлээ.

Дотоодод халдвар гарвал 3 дахь үе ирнэ. Тиймээс халдварын эсрэг санаа нэгтэй тэмцэцгээе” гэв.

Шууд үзэх:


URL: