Зуны налгар улиралд учирсан хайр эвтэй, дулаан байдаг

jt99ftmeq59r2h6ecl2r4h6kq_b

Дэлхийн дөрвөн улирал, тэр дундаа монголын өөр өөрийн онцлог, басхүү нууцтай байдаг.

Иймээс эдгээр улирлын онцлог, нууц нь хүн хүнд өөрөөр тусч, өөрөөр үйлчилдэг.

Хүний мэдрэмж, сэтгэл зүй улирлаа даган өөрчлөгдөж хувирдаг хэмээн сэтгэл зүйчид үздэг байна.

Тэдгээр сэтгэл зүй, хүсэл зорилго, хайр сэтгэлийн, хувирал, үе шат хамрах хүрээ нь мөн л харилцан адилгүй байдаг. Эдгээр нь улиралтай холбоотойгоор янз бүрээр хүнд тусч байдаг гэнэ.

Эдгээр сэтгэл зүйн чухал нэгэн болох хайр сэтгэл улирлаас ямархан хамааралтай байдгийг та бүхэнд сонирхуулъя. Гэхдээ энэ бол таны учирсан болон учрах хайр сэтгэлд нөлөөлөхгүй, зөвхөн харьцуулсан ойлголт юм.

Та энэхүү мэдээллийг уншаад өөрт тохиолдсон хайр сэтгэлтэйгээ харьцуулан сонжоорой.

Намар : Өвлийн дохио айсуу үе.

Шарчигнан унах шар навчсын адил хүний сэтгэл ч гэгэлзэж, өнгөрсөн дурсамжинд автдаг.  Намрын шиврээ бороо орох нь хүнд уйтгар гуниг авчирах нь бий.

Амралт аяллын тааламжтай үе өнгөрч, өдөр тутмын саарал өдрүүд хүлээх мэдрэмж нь хүнийг стресст оруулдаг байна.

Иймд намар цагийн хайрын учрал их романтик байдгаараа онцлогтой. Монголчууд айраг цагаа элбэгшсэн намрын цагт хурим найраа бэлддэг бол Европынхон хайрын хөнгөн гунигт автанхан намрыг үддэг байна.

Намрын хайр сэтгэл тэр бүр бүтээд байдаггүй гэнэ.

Өвөл : Идэр ес тачигнасан үе.

Энэхүү өвлийн улиралд хайрттайгаа учирсан бол гэр бүл бат бэх болдог гэсэн судалгаа байдаг байна. Цаг агаарын тийм ч тааламжтай биш байдал, хоол хүнс, хувцас хунараа базааж бэлтгэх зэрэг олон даваа, сорилтууд хүлээж байдаг.

Энэ үеэр өөрийнхөө өвлийн бэлтгэлийг базаасан хүн хайр сэтгэлийн хувьд ч тууштай, бэлтгэлтэй байж чаддаг аж.

Өвлийн хайр сэтгэл хүндрэл бэрхшээлийг хайр сэтгэлээ хохироолгүйгээр давж чаддаг онцлогтой гэнэ.

Хавар : Амьд бүхэн сэргэдэг энэ үе.

Энэ үед хүний сэтгэл ч хөвсөлзөж догдолж эхэлдэг. Хаврын цагт хүн дурламтгай болдог байна. Гэхдээ энэ сэтгэл хөдлөл нь унтрахдаа амархан байдаг байна.

Оросууд хаврын саруудад хуримлахыг таашаадаггүй. Хавар шигээ хувирамтгай, баталгаа муутай гэр бүл болно гэж үздэг. Энэ тухай дуу шүлэг, онигоо яриа ч элбэг байдаг аж.  Монголчууд ч хурим найрыг хавар хийхийг таашаадаггүй. Харин энэ нь хайр сэтгэлтэй бус мөчлөг, тарчиг цагтай холбон үздэгийнх юм.

Хавар өрнөсөн хайр сэтгэлийн романс тогтвор муутай, удаан үргэлжилдэггүй гэнэ.

Зун : Зуны дэлгэр цаг үе.

Дэлгэр цагтайгаа зохицон хүний сэтгэл ч нялхамсаж, илүү тайван, стресс багатай болдог.

Цэцэг навч болсон энэ улиралд хосууд уулзаж учрах нь олширч, бие биенээ харилцан ойлгоход илүү дөхөм болдог. Мөн энэ улиралд амралт, зугаа цэнгэлийн “богино хэмжээний” романс, сээтэгнэл илүүтэй байдаг байна.

Зуны налгар улиралд учирсан хайр сэтгэл эвтэй, дулаан байдаг.

Зун дэлгэр цагийн хайр сэтгэл улиралтайгаа адил тун тааламжтай байдаг байна.


URL: