Эхнэрийнхээ толгойнд буудаж, хөнөөжээ

712-16042842405e0dbeb335e10

Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэрээ буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн … тоотын оршин суугч 53 настай  иргэн Б: “Би эхнэрээ буудаад алчихлаа” гэсэн дуудлага аравдугаар сарын 31-ний 06:49-д тус сумын цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 50 настай эмэгтэй Э-ийн  толгойн тус газарт нөхөр ТОЗ-8 маркийн галт зэвсгээр  нэг удаа буудаж, амь насыг нь хохироосон нь тогтоогджээ.

URL: