ЭМЯ: Улаанбаатарт 32, Сэлэнгэд 2, Дорноговьд 3, Орхон 1 тохиолдол илэрлээ

264557-26112020-1606359170-1803139902-ambaselmaa

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 23341 хүнд шинжилгээ хийхэд 38 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 32 тохиолдол байна. Үүний 3 нь цэргийн төв эмнэлэгт, 29 нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн гэр бүл. Ингээд батлагдсан тохиолдол 128 болж байна.

  • Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18 хороодоос нийт 32 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 8, 9, 10, 14, 15, 22 хороодоос нийт 25 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7, 13, 16, 19, 20, 29, 30 хороодоос 18 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодоос нийт 26,
  • Чингэлтэй дүүргийн 6.7, 13, 16, 19 дүгээр хорооноос 8,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 хороодоос 18 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэлэнгэ 2, Дорноговьд 3, Орхон 1 тохиолдол бүртгэгдсэн. Дан ойрын хавьтлууд.

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 203
  • Орхон 25
  • Улаанбаатар 128
  • Дорноговь 31,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 байна.

Ингээд дотоодын халдвар 439 болж байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 887, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 494 байна. Үүнээс 416 хөнгөн, 71 хүндэвтэр, 4 хүнд, 2 маш хүнд байна” гэлээ.


URL: