Холбооны мөрдөх товчооноос Оросын олигархийн гэрийг шалгав

np80fpws61sTzTi04s6PМягмар гарагт Холбооны мөрдөх товчооноос (ХМТ) Оросын олигарх Олег Дерипаскагийн Вашингтон дахь гэрийг шалгасан гэдгийг тус агентлагийн төлөөлөгч” NBC News”-д баталжээ. Тэдний шалгах болсон шалтгаан шууд тодорхой биш байсан ба төлөөлөгч “гэрт нь хуулийн ажиллагаа явуулж байна” гээд  илүү мэдээлэл өгөөгүй аж. Мөрдөн байцаалтыг Нью-Йорк хотын улсын мөрдөн байцаагч нар ахалж байгаа юм байна.

Тэрбумтан газрын тосны магнат Дерипаска нь 3 жилийн өмнөөс АНУ-ын хөл хоригт байгаа аж. Түүний төлөөлөгч нь ХМТ-ноос Нюь-Йорк дахь гэрийг шалгасан гэдгийг хэлж, 2 гэр нь хоёулаа Дерипаскагийн хамаатнуудынх гэжээ. Тэрбээр хэлэхдээ “Шалгах үйл ажиллагаа нь АНУ-ын тавьсан хөл хоригтой холбоотой 2 шүүхийн дүгнэлтийн шаардлагаар хийж байгаа. Тус гэрчүүд Ноён Дерипаскагийнх биш” гэжээ. Дерипаскагийн өмгөөлөгчид хариулт өгөөгүй ба ХМТ-ны төлөөлөгчөөс хөл хоригтой холбоотой ажиллагаа мөн эсэхийг асуухад адилхан хариулт өгсөнгүй аж.

Вашингтон хот дахь хамгийн тусгай хэсэгт 11000 м2 талбай бүхий гэр нь байрладаг байна. Ерөнхийлөгч Трампийн ахлах зөвлөхийн нөхөр Жеорж Конвэй Дерипаскагийн хөрш бөгөөд ХМТ-ны үйл ажиллагааны зургийг авч, Дерипаскаг хэзээ ч гэртээ байхыг нь харж байгаагүй гэжээ.

АНУ-ын Сангийн яамнаас 2018 онд Дерипаска болон  Оросын 24 олигарх, албан тушаалтнуудад хөл хорионд орохыг тушаасан аж. Хөл хорьсон шалтгааныг тайлбарласан мэдэгдлээр түүнийг мөнгө угаасан, бизнесийн өрсөлдөгчдөө сүрдүүлсэн, төрийн ажилтнуудын утсыг чагнасан болон дээрмийн хэргээр яллаж байжээ. Тэрбээр АНУ-ыг шүүхэд өгсөн ч, шүүх түүнийг 6 дугаар сард няцаажээ.

Эх Сурвалж: NBC News


URL: