“Луйврын ХААН”-аас татгалзаж эхэллээ

YlZ2lXL2bfOpwHY8EQY6Аливаа үйлчилгээний байгууллагын соёл нь угтах, үдэх үйл ажиллагаанаас нь харагддаг. Мэдээж дээр нь харилцаа чухал.

Тэгвэл сүүлийн үед манай банкны салбарууд тэр тусмаа ХААН банк үнэндээ ДААМ гарчхаад харилцагчдынхаа эрхийг зөрчсөөр л байна. Тийм дээ ч  аргаа барсан иргэд тус банкнаас татгалзахаар шийдсэн тухайгаа, зарлаж “Хараал идсэн ХААН банк” гэцгээх болж.

Иргэд ийнхүү цухалдаж тус банкнаас татгалзах болсон шалтгаанаа банкныхны хүнд суртал, дээрэнгүй ааш авир, луйврын үйл ажиллагаатай нь холбон тайлбарладаг.

Үнэндээ манай банкнуудын үйл ажиллагаа яагаад шинэчлэгддэггүй юм бэ. Бүх зүйл цахимжиж буй энэ үед “Чулуун зэвсгийн үе”-ийн юм яриад сууж байна. Тэтгэврийн мөнгөнийхөө картын блокийг гаргуулах тулд настан заавал иргэний үнэмлэхээ карттайгаа авч очих ёстой гэнэ. Тэгтэл тэр хүний хурууны хээг уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирнэ шүү дээ.

Баяр ёслол дөхөөд ирэхээр ачааллаа дийлэхгүй ээрч  муурч гацна. Тэгж тэгж данснаас нь дахин дахин мөнгө татчихаад хэлэхээр эргүүлээд хийчихнэ.

Үйлчилгээний зааланд нь ахлах теллертэйгээ нийлээд 10 хүний ажлын байр бий ч ковидын үед ч энгийн үед ч тэр дөнгөж 4 нь ажилладаг. Ихэнх салбарууд нь амралтын өдрөөр ард иргэдтэйгээ хамтдаа амарчихдаг тул ажилласан ганц хоёр салбарт нь өдөржин сууж байж ажлаа амжуулна. Юун халдвар хамгааллын дэглэм, юун мөрдөх дүрэм, журам.

Уг нь ХААН гэдэг нь “Хөдөө аж ахуйн” гэх товчилсон үг. Гэтэл өөрсдийгөө “жинхэнэ хаан” гэж бодчихоод харгис хатуу ааш аяг гаргаж үйлчлүүлэгчдээ тохуурхаж байгаа энэ үйлдэлд нь хариуцлага тооцдог эрх мэдэлтэн, албан тушаалтан ч алга.

Саяхандаа тус банкнас 2.3 сая хүний мэдээлэл алдагдсан тухай асуудал гарахад тэд “бид алдаагүй” гэж мэлзээд өнгөрсөн. Тэгсэн хэрнээ тэрхүү 2.3 сая хүнийг шилжүүлэг хийх бүрт нь 100 төгрөг, мессежээр мэдээ өгөх бүрдээ 50 төгрөгийг данснаас авдаг. Товчхондоо бол өдөртөө багаар бодоход л 230 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг ч үйлчилгээний соёл нь ТАГ.

Гадаадын нэгэн эрхэм ирээд явахдаа ХААН банкыг дэлхийд 5 дугаарт эрэмбэлэгддэг банкнаас ч илүү их хэмжээний орлого олж байгааг нь гайжаж, хүн ам цөөнтэй энэ улсад ийм банк яагаад байх боломжгүй. Банкны бус луйврын үйл ажиллагаа явуулдаг юм байна гэсэн байв.

Ганцхан удаа ирээд явахдаа гаднынхан ингэж дүгнэж байхад үргэлж шулуулж байдаг ард иргэд татгалзахаас ч яах билээ.

http://erennews.mn/article/52728


URL: