МҮЭХ: Шатахуун, барааны үнэ, зээлийн хүүг бууруулахыг шаардаж байна

ҮЭХ: Шатахуун, барааны үнэ, зээлийн хүүг бууруулахыг шаардаж байна

МҮЭХ-ны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Энэ талаар мэдээлэл хийж байна

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар:
-Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүй маш олон зээлийн асуудал бий. Элэг жирийн аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авдаг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дамжсан маш олон авилга, хээл хахуулийн асуудал байгаа.
Тийм учраас МҮЭХ-ны олон мянган гишүүд бүх шатны сангуудын төлөөлөн удирдах зөвлөл, хяналтад иргэн, аж ахуйн нэгжийг оруулах хэрэгтэй гэж үзэж байна. Бид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй.
МҮЭХ иргэдийн зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 0.9 хувь болгохыг шаардаж байна.


URL: