Таван настай хүү тагтнаас унаж, нас баржээ

fa347e161cfd12e14167553a5424a252Баянгол дүүргийн Голден парк хотхонд оршин суудаг байсан 5 настай хүүхэд өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Өнгөрсөн сарын 28-ны өдөр буюу өчигдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 25-р дугаар хороонд байрлах хотхонд 5 настай эрэгтэй хүүхдийг гэрт нь ганцааранг нь цоожлон үлдээсний улмаас 7 давхраас унаж нас барсан байна.

Талийгаач хүү том өрөөнийхөө цонхоор доош харж байх үедээ доош унажээ. Уг хэргийг баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материалжуулан шалгаж байна.


URL: