10 сартай хүүхэд боомилогдон амиа алджээ

fehgt

Нялх хүүхэд боомилогдон эндсэн харамсалтай хэрэг Баянгол дүүргийн долдугаар хооронд гарчээ. Тодруулбал, 28 настай эмэгтэй 10 сартай хүүхдээ халатны бүсээр гэрийнхээ парнаас уяж үлдээгээд том хүүхдийнхээ сургууль руу явсан байна. Улмаар гэрт үлдсэн хүүхэд бүсэнд орооцолдон боомилогдсон байсан бөгөөд хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч харамсалтай нь гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.

Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчид хэн боловч хүүхдийг хараа хяналтгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулан сануулж байна.


URL: