Хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ

Хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад “Хогийн машины тэвшинд даруулсан хүн ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдрийн 11:41 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвд ачигч ажилтай, 45 настай эрэгтэй Hyunday HD-120 маркийн автомашинд /хог ачих зориулалттай/ хог ачих явцдаа тэвшинд нь дарагдаж нас баржээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


URL: