Жэк Ма “Ant Group” компанийн хяналтын эрхээсээ татгалзжээ

37701-1000-600.2

Цахим худалдааны аварга Алибабагийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма өөрийн харьяа “Ant Group” компанийн хяналтын эрхээсээ татгалзаж байгаа тухай тус компанийн цахим хуудастаа  бямба гарагт мэдээлсэн байна. Тус компани дээд түвшний хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах болно гэж мэдэгджээ. Жэк Ма одоогоор Ант Группийн хувьцааны 53.46 хувьд  хамаарах саналын эрхийг бусад хоёр аж ахуйн нэгжийг хянадаг  Ханжоу Юнбогоор дамжуулан шууд бусаар хянадаг. Энэхүү өөрчлөлт нь түүнд ердөө 6.2 хувийн санал өгөх эрхийг үлдээхээр байгаа тухай “Bloomberg” мэдээлжээ. Энэхүү мэдээ нь Бээжингийн зүгээс Алибаба, Ант болон бусад Хятадын технологийн томоохон компаниудыг монополийн эсрэг хууль тогтоомж зөрчсөнтэй холбогдуулан олон жилийн турш дарангуйлсны дараа гарсан юм. Энэ алхам нь Ма-г бий болгоход тусалсан бизнесийн эзэнт гүрнээс холдох алхам гэж үзэж байна. Магнат сүүлийн хоёр жилийн хугацаанд  олны нүднээс хол байгаа юм. Алибаба монополийн эсрэг хууль зөрчсөн хэргээр 2.8 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна.

https://www.rt.com/business/569512-jack-ma-alibaba-control-business/


URL: