Испани улс Украинд Леопард танк өгнө

tankБарууны орнууд Оросын өдүүлсэн дайнд Украинд хүчний давуу байдлыг бий болгохын тулд зэвсэг, цэргийн техник нийлүүлэх ажлаа өргөжүүлж байна. АНУ, Герман, Их Британи зэрэг орнуудын араас Испани улс Украинд танк нийлүүлэхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл гарчээ.

Тодруулбал, Испанийн эрх баригчид Leopard2A4 танкийг 4-6 нэгжийг Украинд нийлүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Pais хэвлэл мэдээлжээ. Чухам хэдэн танк өгөхийг Сарагосд хадгалагдаж буй 53 танкны ашиглалтын байдлаас хамааран шийдэх аж.

Украины талд Германы Леопард танкийг нийлүүлэх Европын төлөвлөгөөнд Испани нэгдэх эрмэлзэлтэй байгаа талаарх мэдээлэл нэгдүгээр сарын 25-ны өдөр гарч байв. Испанийн армид 347 Леопард танк байдаг гэнэ.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/546936


URL: