“ОСКАР-2023”: “Avatar: The Way of Water” кино шилдэг визуал эффектийн шагнал хүртэв

9d9672ac0b4f6108fcd6d91b14b5186fДэлгэцийн урлагийн шилдэг бүтээл шалгаруулах 95 дахь удаагийн “Оскар-2023” наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын Долби театрт болж байна. “Оскар-2023” кино наадмын шилдэг визуал эффектийн шагналыг “Avatar: The Way of Water” кино хүртлээ. Тус киног 350-460 сая орчим ам.доллароор бүтээсэн бөгөөд одоогоор 2.2 тэрбум ам.долларын ашиг олоод байгаа юм.

Ташрамд дурдахад, “Оскар-2023” шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулж байгаа гаднын агентлагууд “Avatar: The Way of Water” кино шилдэг визуал эффектийн шагнал хүртэхэд гайхаж, алмайрсан зүйлгүй хүлээж авсныг онцолж байна.


URL: