О.Сийлэгмаа: Үе үеийн Боловсролын сайд нарыг АТГ-т шалгуулна

image-62-480x298Боловсролын Зээлийн Сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа  нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өгч байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал тэрээр: ”Энэ зөвхөн миний ажил байгаагүй. Надтай хамт маш олон мэргэжилтэн ажлын бус цагаар өдөр шөнөгүй сууж ажилласан. Ил гарч байгаа нь би болохоос биш хоёр жил гаруй хугацаанд том баг ажилласан. БЗС-гийн зээлээр гадаадад суралцуулах шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд гаргадаг. Мөн зээлийг тэглэх буюу 2011 оны хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа сайдын тушаал хүчин төгөлдөр бу байгаа. Ийм шийдвэр гаргасан үе үеийн Боловсролын Сайд с нар, одоо Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж буй Д.Гарди, БШУЯ-нд 20 гаруй жил ажилласан, одоо Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Л.Цэдэвсүрэн болон бусад нэр бүхий албан тушаалтныг шалгуулах талаар АТГ-т хандаж байна.” гэв. Мөн О.Сийлэгмаа улс төрчид, өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллээр шүгэл үлээсэн нь эрсдэл дагуулж буй учраас төрийн хамгаалалт авах хүсэлтийг гаргасан байна.


URL: