Мансууруулах бодис хэрэглэсэн этгээд бусдыг хутгалж, гэмтээжээ

IMG_2811Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 15 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан байжээ.

Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь 4 удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан бөгөөд урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг. Өр зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


URL: