Америкчууд “iPhone 15″ авах гэж 10 хоног хүлээж байна

IMG_3040Apple компанийн “iPhone 15″-ийн үндсэн загвар нь өмнөхөөсөө бараг хоёр дахин удаан нийлүүлэгдэж байгаа нь тус гар утасны эрэлт их байгааг харуулж байна. “Counterpoint Research” байгууллагын мэдээллээс харахад, АНУ-ын худалдан авагчид үндсэн загварыг захиалснаас хойш 10 хоног хүлээх шаардлагатай байгаа нь өнгөрсөн жил худалдаанд гарсан өмнөх үеийн гар утаснаас хүлээгдэх хугацаа нь 6 хоногоор нэмэгджээ.

Тэгвэл “Apple” компанийн шилдэг “iPhone 15 Pro Max” нь урьдчилсан захиалгын хүлээлтийн хугацаа үүнээс ч олон хоног байна. Тус  загварын утасны томоохон шинэчлэлтүүд нь дахин эрэлтийг бий болгожээ. Гэвч “iPhone” гар утасны “15 Plus” болон “15 Pro” загварын захиалга харьцангуй бага, хүлээлтийн хоног цөөн байгаа гэнэ.

“Apple”-ийн гадаад дахь хамгийн том зах зээл болох Хятадад үндсэн хувилбарыг хүлээх хугацаа өнгөрсөн жилээс дөрөв дахин нэмэгдсэн гэж “Counterpoint” хэлэв. Энэ нь “Huawei” компанийн өндөр үнэлгээтэй “Mate 60 Pro” зэрэг гар утасны өрсөлдөөнд “Apple” худалдан авагчдыг татаж байгааг харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG


URL: