Э.Бадар-Ууганы “Өөжин мед” эмнэлэгийн барилгын асуудлаар маргаан болжээ

IMG_4204Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны талбайд “Өөжин мед” эмнэлэгтэйгээ хаяа залган бариулж буй барилгын ажил оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр байгаа. Тэгвэл өнөөдөр иргэд эсэргүүцлээ илэрхийлэх үеэр барилгын компанийнхан тэдний биед халдаж, гэмтэл учруулжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Өөжин мед эмнэлэгийн урд талд “Барилгын хашаа барихтай холбоотой асуудлаар маргаан болоод байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгаж байна” гэв.


URL: