Өмнөд Африкт ЛГБТQ+ эрхийн жагсаал зохион байгуулжээ

IMG_4359Ижил хүйстнүүдийг LGBTQ+ хүлээн зөвшөөрсөн Африк тивийн цор ганц улс бол Өмнөд Африк юм. 2006 онд тус улсын Үндсэн хуульд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөр Африк тивийн анхны улс болсон хэвээр байна. Бямба гарагт Өмнөд Африкийн хамгийн их хүн амтай хот болох  Йоханнесбургт “LGBTQ+ тэгш эрх, бахархал”-ын жагсаал боллоо.

Энэ жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон байна. Африкт тив дэх ялгаварлан гадуурхал, бэлгийн цөөнх байх нь гэмт хэрэг хэмээн үзэх үзлийн эсрэг ЛГБТQ+ эрхийн төлөө нийгэмлэгүүд дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн. Дээрх жагсаалд Уганда гаралтай иргэд оролцсон байна. Тус жагсаалыг зохион байгуулагч Кайе Алли “Бидний өнөөдрийн зорилго бол Угандагийн төлөө, Африкийн ЛГБТ нийгэмлэгүүдийн төлөө ” хэмээн жагсаалд оролцогчдод хэлжээ. Учир нь Уганда улс тавдугаар сард ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг баталсан юм. Ингэхдээ дэлхий дээрх хамгийн хатуу буюу цаазаар авах ялыг тусгажээ. Жагсаал зохион байгуулагч Кайе Алли Африк тивд болж буй дээрх асуудлуудад ЛГБТQ+ нийгэмлэгийн оролцоог илүүтэй нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL: