Шри Ланкад орон даяар цахилгаангүй болсонд сармагчин буруутай гэв

327740-10022025-1739166951-144923732-852742e0-e6d5-11ef-ac93-4351ddbb9948Шри Ланка улс даяар цахилгаан тасарсан явдалд сармагчин буруутай хэмээн Эрчим хүчний сайд нь мэдээлжээ.

Тодруулбал ням гарагт 22 сая хүн амтай тус улс бүхэлдээ цахилгаангүй болсон.

Үүний шалтгааныг Коломбо хотын өмнөд хэсэгт орших цахилгаан станцад сармагчин нэвтэрснээс болсон хэмээн тайлбарлав.

Цахилгааны тасалдал орон нутгийн цагаар 11 цагт эхэлсэн бөгөөд эрчим хүчийг аажмаар сэргээж эхлээд байгаа аж.

Эрчим хүчний сайдын тайлбарыг иргэд “Нэг сармагчин=Улс даяар үймээн. Дэд бүтэцдээ анхаарах цаг болсон юм биш үү” хэмээн цахим сүлжээнд шүүмжилж байна.

Хамгийн сүүлд 2022 онд эдийн засгийн хямралын үеэр Шри Ланкад орон даяар цахилгаан тасалдаж байсан аж.

Эх сурвалж: ВВС


URL: