Аваргуудын лигт PSG ялсны дараа Францад үймээн дэгдэж хоёр хүн амь үрэгджээ
Бямба гарагт /2025.05.31/ Аваргуудын лигийн тоглолт Мюних хотод болж PSG клуб AC Milan-ыг 5:0 гоолын харьцаатай буулган авсан юм. Энэ нь PSG-гийн анхны Аваргуудын лигийн цом байв.
Франц даяар уг ялалтыг тэмдэглэх ёслолын ажиллагаа явагдсан нь зарим тохиолдолд үймээн самуун болж хоёр хүн амь үрэгдэн, 500 гаруй хүн баривчлагдсан байна. Ням гарагт /2025.06.01/ Францын Дотоод хэргийн яам урьдчилсан дүгнэлт танилцуулахдаа 559 хүн баривчлагдсанаас 491 нь Парист байсан гэжээ. 320 хүн цагдан хоригдсоны 254 нь Парист байсан гэж тус яам мэдэгдсэн юм.
Хорь орчим насны залуу машинд мөргүүлсний улмаас амь үрэгдсэн гэж Парисын цагдаагийн албаны дарга Лоран Нюнез хэлжээ. Нюнез нэмж хэлэхдээ “Шүүхийн мөрдөн байцаалтын явцад түүний үхэл баяр ёслолтой холбоотой юу үгүй юу гэдгийг тогтооно. Одоогийн байдлаар баяр ёслолтой холбоотой гэж үзэж байгаа” гэжээ.Францын баруун өмнөд бүсэд оршдог Дакс хотод 17 настай эрэгтэй хүүхэд хутгалуулсны улмаас амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
URL: