“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Х.Пүрэвжаргалыг томилжээ

DqHrsRDbbpqWTh4jic3kЕрөнхий сайдын шийдвэрээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан бөгөөд ажлын байран дээрээ архидан согтуурч, танхайрсан гэх асуудалд нэр холбогдоод байсан юм.

Өнөөдөр түүний оронд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.


URL: