“Ану хатан” киноны зураг авалт дөрвөн улиралд үргэлжилнэ

Түүхэн сэдэвт “Ану хатан” киноны анхны зураг авалт Тэрэлжид эхэлжээ. 1695 оны өвөл Тэрэлжид байсан Галдан хааны цэргийн отогт  Ховдын тэртээгээс Ану хатан  их хөсөг хөдөлгөн нүүж ирж байгаа тухай уг хэсэгт гардаг аж. Хувцас, зэвсэг, жижиг эдлэлээ бэлэн болгосны дараа ийнхүү ажлаа эхлүүлсэн “Ану хатан” киноны уран бүтээлчид дөрвөн улиралд зураг авахаар төлөвлөсөн гэнэ.

Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бүтээж буй уг киноны зөвлөх болон ерөнхий найруулаар нь Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Г.Жигжидсүрэн, Т.Алтантуяа, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг нар ажиллах   юм байна.

Тэд гол дүрд тоглох жүжигчдээ гурван удаагийн шалгаруулалтаар сонгосон бөгөөд С-300 мэргэжлийн камераар зургаа авах ажээ. Ану хатны дүрд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглохоор болжээ.

Р.ЕСҮЙ

Үндэсний мэдээ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих