Хүчиндсэн хүнээ алж, жорлонд нуусан Ж.Нэргүй 20 жилийн ял сонслоо

Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд Ж.Нэргүйг шүүх хурал боллоо . Шүүх хурал таван цаг үргэлжсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Ж.Нэргүйд 20 жилийн хорих ял оноосон юм.

Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа, хохирогч, шүүгдэгчдийн ар гэрийнхэн оролцов.

Ялтан өнгөрсөн оны зургадугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд  23 настай эмэгтэй Э -г хүчиндэн, алж  цогцсыг нь жорлондоо хийжээ.

Ж.Нэргүй нь мөрдөн байцаалтын явцад “Хүчиндчихээд явуулах гэсэн чинь хүнд хэлнэ гэхээр нь алчихсан. Шуудайнд хийгээд жорлон руу шидэхэд дуу нь гарч байсан. Тэгээд өтгөнд цогцос нь далдлагдахгүй болохоор хашаандаа байсан үртсээр булсан” гэж мэдүүлсэн байна.

Ялтан  Ж.Нэргүйгийн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Будын ах юм аж.

 

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих