Дэлхийд нефтийн үнэ шинэ дээд амжилтад хүрчээ

Өнгөрсөн жил дэлхийн эдийн засагт “Брент” төрлийн нэг торх нефтийн жилийн дундаж шинэ үнэ 111,68 ам.доллар байсан. Харин оны дараа буюу өчигдөр Лондон хотын Үйлдвэр худалдааны бүлгийнхний төлөөлөгч Дэлхийд нефтийн үнийн шинэ дээд амжилтад хүрсэн талаар мэдэгдсэн юм.

Сүүлийн дөрвөн жилд нэг торх “Брент” нефтийн үнэ байнга нэмэгдэж ирсэн гэдгийг ажиглагчид онцолж буй. Энэ оны оны долоодугаар сарын 1-нээс Европын холбоо Иранаас нефть авахыг хориглосон нь үнийг хөөрөгдүүлэх, нэмэхэд нөлөөлсөн байна.

Харин аж үйлдвэрийн зориулалттай занарын нефтийн эхний хэсэг АНУ-ын эдийн засагт нийлүүлсэнээс үүдэлтэй эсрэг хандлага дэлхийд томоохонд ордог Нью-Йоркийн барааны биржид үүссэн.

Улмаар өнгөрсөн сарын 31-нд бирж хаагдах үед нэг торх Техасын цайвар нефтийн үнэ 91,74 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оныг өмнөх онтой харьцуулбал, Нью-Йоркийн барааны биржид нефтийн дундаж үнэ 7,1 ам.доллараар хувиар буурсан аж.


URL:

Сэтгэгдэл бичих