Нефтийн хоолой дэлбэрсэн хэргийн талаар заавар гаргав

506c1a96509ab9e0bigХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 22-ны өдөр нефтийн хоолойд болсон дэлбэрэлтийн талаар чухал заавар гаргасан байна.

Шаньдүн муж болон холбогдох байгууллага нэгж хүн хүчнийг зохион байгуулж, цаг алдалгүй эрж хайх ажлыг сайтар хийж, ослын шалтгааныг тодруулах хэрэгтэй бөгөөд энэхүү ослоор сургамж болгон, аюулгүйн үйлдвэрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэн, иймэрхүү хэрэг дахин гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж Ши Жиньпин зааварласан байна.

Бүх хүчээ төвлөрүүлэн эрж хайх ажлыг сайтар хийж, арын ажлыг зохистой зохицуулан, хяналт шалгалтаа эрчимжүүлж, аюулгүйн үйлдвэрийн хариуцлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Ли Кэчян онцолжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих