Америкийн тусгай албаныхан канцлерийн утсыг чагнасан гэх мэдээллийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ангела Меркелиэс уучлалт гуйлаа. Энэ тухай Германы “Der Spiegel” сэтгүүл аравдугаар сарын 26-ны дугаартаа бичжээ. Хоёр лидер утсаар ярих үеэр Обама “Хэрэв канцлерийн утсыг чагнаж байсныг мэдсэн бол тэр даруй зогсоох үүрэг өгөх байсан” хэмээн Обама хэлжээ.