Өчигдөр буюу 2017 оны есдүгээр сарын 10-нд Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болж өнгөрсөн. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Энэ үеэр МАХН-аас УИХ-д цор ганц суудал авчирсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намынхаа хэсэг гишүүдийн хамт цэцэг өргөсөн бол