Ариун дайны армид цохилт өгөх бүс нутгийн ажиллагааг сэргээхийг уриаллаа

s_a08_RTR2ZST0НҮБ-ын аюулгүйн зөвлөл 29-ний даргын мэдэгдэл хийж, Угандаагийн засгийн газрын эсрэг хүчин Ариун дайны арми дайралтаа зогсоож, зэвсгээ хураалгахыг шаардаж, Төв Африкийн бүгд найрамдах улс ариун дайны армид цохилт өгөх бүс нутгийн ажиллагааг даруй сэргээхийг уриаллаа.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр НҮБ-аас төв Африкийн бүс нутагт суугаа хэрэг эрхлэх газар болон ариун дайны армийн асуудлаар нээлттэй шүүмжлэл хийж, даргын мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, аюулгүйн зөвлөл ариун дайны армийг дайралт хүчирхийллийн ажиллагаа хийлээ гэж хатуу зэмлэн буруушаасан бөгөөд бүх дайралтаа нэн даруй зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллаж, зэвсгээ хураалгаж, цэргүүдээ халж орон гэрт нь хариулахыг шаардлаа.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ли Баодүн хурал дээр хэлэхдээ, Хятадын тал Төв Африкийн Бүгд Найрамдах улс болон Кинсаса нийслэлтэй Конго улсын зүүн нутгийн хурцадмал байдалд анхаарал хандуулж, холбогдох талууд бүх хэлбэрийн хүчирхийллээ зогсоож, санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ зөвшилцлөөр зохицуулахыг хүсч байна гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын тал эгэл номхон иргэдийг дайрсан ариун дайны армийг хатуу зэмлэн буруушааж , нэн даруй зэвсгээ цуцлахыг шаардаж байна гэжээ.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих