Ихэр унага гарч малч эзнээ баясгав

Адуун сүргийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг Эрдэнэцагаан сумын II багийн малчин Алтангэрэлийн Баасанжавын алаг гүүнээс ихэр охин унага гарчээ.
Энэ талаар сумын Сүхбаатар аймгийн Засаг дарга, яруу найрагч С.Амартайванаас тодруулахад, “Манай сумын II багийн малчин А.Баасанжавын алаг гүүнээс ихэр алаг унага гарч эсэн мэнд бойжиж байна. Дөрвөн жилийн өмнө манай дүү С.Нэргүйн хүрэн халзан гүүнээс ихэр унага гарч байлаа. Ингэж гүү ихэрлэх нь адуун сүргийн буян заяа дэлгэрэх сайхан бэлэгдэлтэй явдал гэж бодож байна” гэлээ.
2011 оны хавар тус аймгийн Наран сумын III багийн малчин Б.Батаагийн хүрэн гүү ихэрлэж байжээ.

URL:




