Гэр хорооллыг найман байршилд нэмж төлөвлөнө

gerГэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Эхний ээлжинд 12 байршилд хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийг удахгүй эхлүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 30-ны ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг ажлын хоёрдугаар ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тухайн хэсгийн оршин суугчдын хүсэлтийн дагуу доорхи найман байршлыг сонгожээ.

1. СХД-ийн 28 дугаар хороонд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3.8 га -228 хүн амтай, нийт 57 нэгж талбарыг хамарна. Нэг давхар амины орон сууцнууд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтөөр 107 өрх байхаар төлөвлөжээ.

2. БЗД-ийн хоёрдугаар хороо “Дарь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12 га – 580 хүн амтай, нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөр 700 орчим айл өрх амьдарна.

3. БЗД-ийн дөрөвд үгээр хороо “Сансар сөх” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3.9 га-д 1400 хүн амтай, хоёр орцтой таван давхар орон сууцны барилга 13, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөжээ.

4. БЗД-ийн хоёр, дөрөвд үгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 70 га-д 8460 хүн амтай, хоёр давхар амины орон сууц 65, таван давхар нийтийн орон сууц 51, есөн давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц тав, Засаг захиргааны нэгдсэн контор нэг, ерөнхий боловсролын гурван сургууль, хоёр цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний 13 барилга, их, дээд сургууль гурав, 10.2 км автозам барихаар төлөвлөжээ.

5. СБД-ийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаалин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7.6 га-д 356 хүн амтай, 22.4 км цэвэр усны шугам, 300м.куб ус шахах хүчин чадалтай насос станц, 58, 35, 102 дугаар сургууль, 109, 103 дүгээр цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны шугамд холбогдсон байхаар төлөвлөжээ.

6. БГД-ийн 10,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га – 5640 хүн амтай, хоёр орцтой таван давхар орон сууцны 13 барилга, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж байх юм байна.

7. ХУД-ийн дөрөвд үгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16.5 га-д 520 хүн амтай, нийт 130 нэгж талбарыг хамарна. 12 давхар орон сууцны барилга 16, 12 давхар үйлчилгээний орон сууц гурав, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга дөрөв, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай нэг сургууль, 230 хүүхдийн нэг цэцэрлэг байхаар төлөвлөжээ.

8. Багануур дүүргийн нэг, тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78.7 га – 4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарна. Төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрнэ. Орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний хоёр барилга байхаар төлөвлөжээ.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих