“Шатаасан хоёр байрныхаа учрыг ол” хэмээн Үүл даргад үүрэгджээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ам нь арай л дэндүү задгай. Тэрийгээ ч өнөөдөр бас батлаад авсан байна. Нарантуул олон улсын худалдааны төвд гал гарч дээр доргүй л сандралдав.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарантуулын асуудлаар хотын даргыг дуудаж үүрэг даалгавар өгчээ. Тэгэхдээ “Шатаасан байрныхаа учрыг ол” гэсэн юм байх. Энэ талаар ордон дотор амтай бүхэн нь ярьж байх юм.
Тэгэхээр хотын дарга Э.Бат-Үүл “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хоёр байрыг шатаасан болж таарах нь. Үгний алдаа хүнийг юунд ч хүргэж болох талтай. Ямартай ч сайд маань задгай үгээрээ хотын даргыг нарантуулыг хоёр павилоныг шатаасан гээд зарлачихлаа.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn“

URL:




