Галт тэрэгний толгой шатав

Энэ сарын 14-ны өдөр ачааны галт тэрэг шатсан хэрэг гарчээ. Дархан-Уул аймгаас 50 км газар, Зүүнхараагаас Сэлэнгэ-Сүхбаатарын чиглэлд явж байсан УБТЗ-2503 дугаартай 2П116-1736 загварын 72 хөдөлгөөнт чингэлэгтэй ачааны галт тэрэгний толгойн “А” хэсэг шатсан байна. Галыг Аврах, гал унтраах 22 дугаар ангийнхан цаг алдалгүй унтраажээ.

Эх сурвалж: “Улаабаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих