Деми Мур “Мила Кунист баяр хүргье” гэв
Холливуудын нэрт жүжигчин Деми Мур саяхан “CNN” агентлагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр энэ үеэрээ экс нөхөр Эштон Катчерт охинтой болсонд нь баяр хүргэжээ.
Тэрбээр хэлэхдээ “Залуу ээж Мила Кунист баяр хүргье. Охины чинь зургийг твиттерээс харсан. Их хөөрхөн охин байна лээ. Миний бодлоор охины чинь нүд нь чинийхтэй их төстэй. Харин уруул, хамар нь аавтайгаа адилхан санагдсан” гэсэн байна.
Мила Кунис энэ сарын 2-нд амаржиж охинтой болсон юм. Энэ үеэр мөн л Деми Мур твиттертээ “Баяр хүргье. Үүрд жаргалтай амьдраарай. Муу бүхэн хол байх болтугай” гэж жиргэж байсан юм.
URL:





