ЭМЯ: Сүүлийн гурван хоногт 9 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 349 боллоо
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн гурван хоногт 2363 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 27 настай эмэгтэйгээс, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21 настай эрэгтэй, 58 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй. Нэг нь ОХУ-ын иргэн. Эдний давтан шинжилгээнээс илэрсэн.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 5 ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн. Тодруулбал, 35 настай эрэгтэй, 42 настай эрэгтэй. Мөн ОХУ-ын иргэн 26 настай эрэгтэйгээс коронавирус илэрсэн.
Үүнээс 313 хүн эдгэрсэн бол 36 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдлыг нь авч үзвэл 28 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна” гэлээ.
URL:





