ДЭМБ: Хөл хориог 14 хоног сунгах зөвлөмж өгчээ
Коронавируст халдварыг дотоодод алдсан нөхцөл байдлын улмаас улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа.
Энэ хугацаа арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагт дуусах ч цаашид 14 хоногоор сунгах зөвлөмжийг ДЭМБ-аас өгчээ.
ӨЭрүүл мэнд сайдын зөвлөлийн хурлын үеэр өчигдөр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдвартай иргэдийн дам хавьтлыг шинжилгээнд хамруулахад цаг орно гэдгийг учирлаж байсан.
Иймд тэрбээр хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах санал оруулж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр дурдаж байсан юм. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр яригдаж байгааг онцолсон билээ.
URL:




