ЭМЯ: 24 цагийн дотор 32 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

16085192075fe00e27aa437

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 32 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 32 тохиолдол илэрсэн. Үүний нэг нь Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс, 31 нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс илэрлээ.

Ийнхүү тус эмнэлэгт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 206 болж байна.

  • Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 25 хороодоос нийт 38 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 2, 4,5, 6, 7, 8, 9, 10, 11, 12,  13, 14, 16, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27  хороодоос нийт 79 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 7, 9, 13, 16, 19, 20, 29, 30 хороодоос 24 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодоос нийт 27,
  • Чингэлтэй дүүргийн 6, 7, 12, 13, 14, 16, 19 дүгээр хорооноос 13,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 18, 21 хороодоос 23 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Аймгуудаар авч үзвэл,

  • Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
  • Сэлэнгэ аймаг 216
  • Орхон 25
  • Улаанбаатар 206
  • Дорноговь 32,
  • Говьсүмбэр 4
  • Дархан-Уул 45 хэвээрээ байна.

Дотоодын халдвар 531 байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 993, эдгэрсэн 509, эмчлэгдэж байгаа 475 байна. Үүнээс 435 хөнгөн, 32 хүндэвтэр, 7 хүнд, 1 хүн маш хүнд байна.” гэлээ.


URL: