Х.Бат-Ялалт шууд эфирийн үеэр хүн зодож танхайрчээ
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайхтай зодолдож буй бичлэг сошиал орчинд тархаад байна. Тодруулбал, “Парламент” телевизийн “Аргумент” хэлэлцүүлэгт тэд оролцсон бөгөөд маргааны үеэр Х.Бат-Ялалт шууд босож, хажуудаа сууж байсан Д.Үүрцайхыг зодсоноор, харилцан зодоон болж буй дүрс бичигдсэн байна. Тэгвэл эл нэвтрүүлгээс Х.Бат-Ялалт гарч явсан бол Д.Үүрцайх хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлжээ.
URL:




