Эмх замбараагүй байдал үүссэн тул жагсагчдыг албадан тараах ЗАХИРАМЖ гаргалаа

318348042_695553442127943_6588677554047816116_nТөв талбайд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ХЗДХЯ болон ЦЕГ-аас яг одоо мэдээлэл хийж байна. ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Эмх замбараагүй байдал үүсч жагсаалыг буруу тийш эргүүлсэн тул холбогдох албаныхан албадан тараах захирамжийг гаргалаа. Ингэснээр олон хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаална. Энэ захирамж 19.00 цагаас эхэлж хэрэгжиж эхэллээ. Зургаан албан хаагч бэртэж гэмтсэн байгаа” гэв.


URL: