Н.Энхбаярынхан ямар оймс өмсдөг вэ?
Монголчуудад өөрийн гэсэн хийдэг зүйл их ховор. Гэхдээ “янмал оймс” гээчийг монгол хүн хийгээд түүнийг бид ч хэрэглээд сурчихлаа. Бас ч үгүй ам сайтай байгаа. Үүнтэй зэрэгцээд оймс рекламддаг олны танил гэр бүл гараад ирэх нь тэр.
Энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөө монголчууд төдийгүй дэлхий дахины нүдэн дээр нэг бараан өнгийн оймс Төв аймгийн мөрдөн рүү ачигдсан. Маш сайн реклам.
Харин өнгөрсөн лхагва гаригт нэгэн ногоон оймс олны харааг булаав. Аавынхаа шүүх хурал дээр ирсэн Э.Батшугарын саарал өмдний доогуур гэрэл цохих тод ногоон оймс үнэхээр содон байлаа. Удахгүй О.Цолмон “Тод өнгийн торон оймстой гарч ирэх вий дээ” хэмээн зарим нь амны зугаа хийх. Тэд харин ямар оймс ингэж сурталчилаад байна.
URL:













