“Кармен”-ийг францаар дуулна

“Кармен”-ийг францаар дуулна

Халуун цуст цыган бүсгүйн тухай өгүүлэх “Кармен” дуурийг ирэх сарын 14, 15-нд тоглохоор болжээ.

Энэ удаагийн үзвэрийн онцлог нь францаар дуулах болсноороо сонирхолтой юм. Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт “Кармен” дуурийг Проспер Меримегийн “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн бичжээ.

Харин манай үзэгчид цыган бүсгүйтэй 1984 онд анх танилсан түүхтэй. Энэ удаа Карменд соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Ц.Арюна нар дуулахаар болжээ.

Ч.Тулга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих