УИХ-ын гишүүд цаг хожиж байгаа юу

УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намын бүлгийн гишүүд сонгуулийн тогтолцооны асуудал болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Харин тэдний энэ саналыг парламентад суудалгүй намууд эсэргүүцэж эхэллээ.

МАХН болон Монголын эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ногоон хөдөлгөөнийхөн “Ард нийтийн санал асуулга явуулах нь буруу” хэмээн үзжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ногоон хөдөлгөөний О.Бум-Ялагч нар үүнийг “УИХ-ын гишүүд арчаагаа алдаж, хуулиа баталж чадахгүй болохоороо цаг хожиж, өөрсдөдөө ашигтай сонгуулийн хувилбар гаргаж авах гэсэн оролдлого” хэмээсэн гэнэ.

Мөн “Санал асуулгад нийт 10 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог дээрх намынхан гаргасан бөгөөд энэхүү мөнгөөр нефть боловсруулах үйлдвэр барих ёстой” гэсэн байр суурьтай байна.

Дашрамд дурьдахад, МАХН-ынхны зохион байгуулсан бүх ард түмний санал асуулгын дүн удахгүй гарах юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих