АНУ-ын Тайсон институтийн сургалтанд хамрагдлаа
“Америк-Монголын боловсролын хамтын ажиллагаа” солилцооны хөтөлбөрийн дагуу Нийслэлийн татварын газраас АНУ-ын Вашингтон-ДС хотын Тайсон институтэд Аймаг, нийслэл, дүүргүүдийн татварын албаны ажилтнуудын ээлжит сургалтыг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Өмнөх сургалтуудад 17 ажилтан оролцсон бол энэ удаагийн сургалтанд Аймаг, нийслэл, дүүргүүдийн татварын албаны 9 ажилтан хамрагдаж, өөрсдийн зардлаар сургалтанд сууж, Вашингтон- ДС, Нью-Йорк, Атлантик сити зэрэг хотуудаар аялаад ирлээ.


Татварын Ерөнхий Газар
URL:













