Д.НАДМИД Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин Г.Болдбаатарыг ясны сайн бөх гэж бөхийн мэргэжилтнүүд үнэлдэг. Тэгж үнэлэхээс ч аргагүй олон жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд дэлхийн аварга болсон хүн л дээ. Түүнтэй ярилцлаа.   –Өөрийн чинь бага насны дурсамжаас яриагаа эхлэх үү? –Би жинхэнэ хөдөөний хүн. Ийм дуу байдаг биз дээ. Дуулдагсан бол хангинатал