Хавьер Занетти энэ улирлын төгсгөлд зодог тайлж клубын захирал болно гэдгийг Интер клубын ерөнхийлөгч Эрик Тохир мэдэгдлээ. 1995 оноос хойш Нерразурри-д 19 дэх улиралдаа хүчин зүтгэж байгаа домогт тоглогч пүүзээ хананд өлгөж, талбайн гаднаас багтаа тус хүргэхээр болсон байна. Өдгөө 40 настай Аргентин тоглогч Интерийн төлөө нийт 613 тоглолтонд оролцож