Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 409-р хорих ангид 80 орчим хоригдол өлсгөлөн зарласан талаар “Өдрийн сонин"ы өнөөдрийн дугаарт нийтлэгджээ.   Тэд “Монгол улсын ямар ч хуулинд байхгүй ялгааны шорон 409-р ангид бий боллоо. Энд хоригдлуудыг мөнгөтэй,мөнгөгүйгээр нь ялгаж,хуулийн хугацаа нь болсон зарим хоригдлын дэглэмийг буруулахгүй магадланд оруулахгүй байна” хэмээн ийнхүү өлсгөлөн зарлаад